Компанийн тухай

Манай компани нь 2011 оны 03 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдан гадаад худалдаа, гэрэлтүүлгийн шонгийн үйлдвэрлэл худалдаа, эрчим хүчний шугам, дэд станцын барилга угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь удирдах болон инженер техникийн ажилчид нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн Монгол улсынхаа бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулж амжилттай ажиллаж байна.

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Гэрчилгээг татах

Оноосон нэр, өмчийн хэлбэр: Энержи Бөх Бат Хязгаарлагдмал
Хариуцлагатай Компани
Улсын бүртгэлийн дугаар: 9011276090
Регистрийн дугаар: 5454204
Аж ахуйн нэгжийн дүрмийн сан: 1 сая
Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа: 2016 он
Аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
21-р хороо, Бага дарь эх 11-1960а тоот
Эрхэлдэг ажлын үндсэн чиглэл: Гадаад худалдаа, Авто сэлбэгийн
худалдаа, Гэрэлтүүлгийн шонгийн үйлдвэрлэл, 0.4-110 кВ-ын ЦДАШ, дэд
станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах
ажил үйлчилгээ
Харьяалагдах татварын алба: Сонгинохайрхан дүүргийн
татварын хэлтэс
Байгуулагдсан он: 2011 он

Эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрлийг татах

Дугаар: 1714/20
Зөвшөөрөл олгосон огноо: 2020 оны 05-р сарын 27
Хүчинтэй хугацаа: 3 жил
Ажил үйлчилгээний төрөл:
ТЗ-2.2 04-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт,
засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
ТЗ-2.3 04-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт,
засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
ТЗ-6.1 Өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ
ТЗ-6.2 Реле хамгаалалт автоматикийн хэмжилт, туршилт тохируулгын ажил
үйлчилгээ

Барилга, Хот Байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрлийг татах

Дугаар: БУ12-640/20
Зөвшөөрөл олгосон огноо: 2020 оны 07-р сарын 02
Хүчинтэй хугацаа: 5 жил
Ажил үйлчилгээний төрөл:
БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн
угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар
шугам сүлжээний угсралт
БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ,
гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн
тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн барилга угсралтын ажлууд

2021 он

10 кВ-ын 17 км ЦДАШ, 0.5 км ЦДКШ, 35 кВ-ын 3.8 км ЦДАШ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын трасст орсон 0.4-35 кВ-ын ЦДАШ болон кабел шугамуудыг зөөж шилжүүлэх ажил

35 кВ-ын 1.8 км ЦДАШ, 35/0.4 кВ-ын 160 кВА чадал бүхий дэд станц

Иргэн М. Түвшинбаярын амралтын газрын гадна цахилгаан хангамжийн ажил

21.3 км 10 кВ-ын ЦДАШ

Өмнөговь аймгийн Баяндалай-Хүрмэн чиглэлийн 10 кВ-ын ЦДАШ

35 кВ-ын 4.5 км ЦДАШ, 35/0.4 кВ-ын 250 кВА дэд станц

МАК ХХК-ын Мэлхий хад жуулчны базын гадна цахилгаан хангамжийн 35/0.4 кв-ын дэд станц

2020 он

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн гадна талбайн гэрэлтүүлэг

ТТТ ХХК-ийн гэрээт ажил

35/10 кВ-ын 250 кВт чадал бүхий дэд станц

Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Буян хотхон хүүхдийн зусланг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох ажил

630 кВ КТПН 10 кВ ЦДАШ, дэд станц

«Жаргалант харвест» ХХК-ийн усалгаатай ногооны талбайн гадна цахилгаан хангамж

0,4-10 кВ-ын кабель, ЦДАШ-ын өргөтгөл шинэчлэл

«Мобиком корпорац» ХХК-ийн сайтуудын гадна цахилгаан хангамжийн өргөтгөл, сайжруулалтын ажил

2019 он

63кВа КТПН 10 кВ ЦДАШ дэд станц

«Говийн торх» ХХК-ийн Дорноговь аймаг дахь шинэ ШТС–ын гадна цахилгаан хангамж 63кВА КТПН 10 кВ ЦДАШ дэд станц барих ажил

63кВа КТПН 10 кВ ЦДАШ дэд станц

«Хангайн торх» ХХК-ний захиалгаар Орхон аймаг Төвийн ШТС -01, 05–ын гадна 04 кВ-ын цахилгаан хангамж 63кВа КТПН 10 кВ ЦДАШ дэд станц барих ажил

25 кВа КТПН 10 кВ ЦДАШ дэд станц

«Талын торх» ХХК-ийн захиалгаар Өвөрхангай аймгийн Уянга ШТС-01, 05–ын гадна 04 кВ-ын цахилгаан хангамж, Гучин-Ус ШТС-ын 25 кВа КТПН 10 кВ ЦДАШ дэд станц барих ажил

35 кВ-ын ЦДАШ, 35/0,4 кВ-ын дэд станц

Горхи-Тэрэлжийн БЦГ-т баригдсан ЭБМА ХХК-ийн жуулчны базын гадна цахилгаан хангамжийн ажил

35/10 кВ-ын 100кВА чадал бүхий дэд станц

Чингисийн далан өртөөний 35/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил